С.Эрдэнэ: Ардчиллын зүтгэлтнүүдийг урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-04 18:15:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль гаргах тухай тогтоолын төсөл өргөн барих гэж буй талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. 


Тэрбээр, "Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсэж, хөгжсөнөөр 30 жилийн босгон дээрээ ирлээ. Удахгүй 12 дугаар сарын 3-нд энэ ойг улс орон даяар тэмдэглэнэ. Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг нэг хүн хийгээгүй. Нийт Монголын ард түмний хамтын хүч. Тэр утгаараа энэ үйл хэрэгт оролцсон, одоо ч идэвхийлэн орлоцож байгаа зүтгэлтнүүдийг урамшуулах хэрэгтэй юм" хэмээв. Мөн тэрээр охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан этгээдийг зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх  хуулийн зохицуулалтыг өөрчилж хуучнаар нь Эрүүгийн хуульд зүйлчилж хариуцлагыг чангатгах хэрэгтэйг тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ