Эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажил 92,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-04 20:52:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай, Завхан аймгийн 21 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 92,5 хувьтай явж байна. Эрчим хүчний дизель станцуудыг ажиллуулах түлшээ гурван сараар буюу 340 гаруй мянган тонныг нөөцөлжээ. 

Түүнчлэн төвийн бүсээс ирэх цахилгаан дамжуулах 110кВ-н шугамдаа бүрэн засвар хийсэн бөгөөд системийн хэмжээнд найман дикель станцаас зургаа нь одоогоор ажиллаж байна хэмээн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдээллээ.

Тус ТӨХК Говь-Алтай аймгийн 70 орчим өрхөд хоёр тарифт тоолуур суурилуулжээ. Эрчим хүчний яам болон холбогдох газруудаас шөнийн тарифыг хэрэгжүүлэх тогтоол шийдвэрүүд гарснаас хойш тарифт тоолуур борлуулах үйл ажиллагааг систем компани хариуцан орон нутагтаа хэрэгжүүлж байна. Системийн хэмжээнд баталгаат тоолуур зарах эрх бүхий компаниудтай гэрээ байгуулж шаардлага хангасан хоёр тарифт стандарт тоолуурыг борлуулах ажлыг хийж байна. Энэ нь хэрэглэгчид ухаалаг тоолуурыг шууд худалдан авахаас гадна гэрээг үндэслэн цахилгааны төлбөр дээр тоолуурын төлбөрийг шилжүүлэн хэсэгчлэн хуваан төлөх боломжийг олгож байгаа гэнэ. 


Холбоотой мэдээ