Дизелийн үнэ 50 төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-05 09:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас мэдээлснээр "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлшний бөөний үнэ литр тутамд 50 төгрөгөөр, Дорнод аймагт дизелийн түлшний бөөний борлуулалтын үнэ 40-100 төгрөгөөр тус тус буураад байна.

Нефть бүтээгдэхүүн импортлогч бусад компани болон аймгуудын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бөөний үнэд өөрчлөлт ороогүй байна.

2019 оны 10-р сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 24 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:


  • А-80 автобензин 26,
  • Аи-92 автобензин 28,
  • Дизелийн түлш 21,
  • ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.
Холбоотой мэдээ