Шилдэг билльярд ч “Тоёота приус-20” автомашинтай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТСнукер билльярдын УАШТ-ийг энэ сарын 25-27-нд Монголын билльярдын холбооноос шилдэг 32 тамирчны дунд зохион байгуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн билльярд ч автомашинтай болно.
Эхний өдрийн тэмцээн энэ сарын сарын 27-нд “Түмэн снукер” клубт, дараагийн өдөр “Наранбилэг” клубын “Элит” снукер клубт тус тус болно. Харин тэмцээний шилдэг найман тамирчин 27-ны өдөр “АСА” циркэд тоглож, аваргаа тодруулна. Шилдэг 32 тамирчин нь хөдөө орон нутгийн билльярдын холбоодоос зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид байх юм.
Тэмцээний тэргүүн байр эзэлсэн тамирчинд алтан медаль, диплом, “Тоёота приус-20” автомашин, дэд байрт шалгарсан тамирчинд мөнгөн медаль, диплом, таван сая төгрөг, гуравдугаар байрт шалгарсан тамирчинд хүрэл медаль, диплом, 1,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм.
Д.Өлзий
Сэтгэгдлүүд