Онцгой байдлын алба хаагчид "Цэнхэр дөл” олон улсын тэмцээнд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-06 10:07:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй олон улсын эрэн хайх, аврах багийн “Цэнхэр дөл” галын спортын тэмцээнд оролцож байна.


НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 10 алба хаагч оролцож байгаа тус тэмцээн энэ сарын 11-н хүртэл үргэлжилнэ.


Тэмцээнийг БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас анх удаагаа зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ