Дуунаас хурдан автомашин өмнөх амжилтаа эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-11-07 12:06:32

ЛОНДОН. /BBC/. Их Британийн мэргэжилтнүүдийн бүтээсэн дуунаас хурдан “Bloodhound LSR” автомашин цагт 790 км хурдалж өмнөх амжилтаа эвджээ. Энэ амжилтыг Өмнөд Африкийн баруун хойд нутгийн Калахари цөлийн хатсан нуур болох Хакскин-Паны дээгүүр зургаа дахь тойргоо хийхдээ тогтоосон байна.


“EJ200 хөдөлгүүр машиныг цагт 790 км хүртэл хурдлууллаа. Бидний өнөөдрийн гол зорилго бол аэродинамикийн эсэргүүцэл болон тоормосны параметрийг хэмжих байв. Бид шаардлагатай бүх мэдээллийг авсан, одоо түүнийгээ боловсруулна” гэж нисэгч Энди Грин ярьжээ.


Цэргийн нисэгч Грин 1997 онд АНУ-ын Невада муж улсын Блэк-Рок цөлд “Thrust SSC” тийрэлтэт автомашинаар цагт 1228 км хурдалж, аэродинамик дахь дууны саад бэрхшээлийг анх удаа давсан юм.


“Bloodhound LSR” –ийг бүтээгчид 2020 оны зун уг машиныг тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглосны дараа дэлхийн дээд амжилтыг эвдэнэ гэж найдаж байгаа бөгөөд 14 метр урт, 7 тонн жинтэй уг машиныг Грин жолоодох аж.



Холбоотой мэдээ