Монгол шатарчид “Лос-Анжелес опен” тэмцээнд амжилттай оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-07 17:42:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лос-Анжелес хотноо зургаан ангиллаар явагдсан олон улсын шатрын “Лос Анжелес опен” тэмцээнд Монголын 10 шатарчин амжилттай оролцжээ.


Тэмцээний өндөр чансаатай буюу 2050 дээш чансаатай шатарчдын ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од хоёрдугаар байр, 2050 доош чансаатай шатарчдын ангилалд Н.Цогзолмаа гуравдугаар байр, 1850 доош чансаатай шатарчдын ангилалд спортын дэд мастер Д.Хонгорзул тэргүүн байр, 1450 доош чансаатай шатарчдын ангилалд Д.Монголжин тэргүүн байр, 1200 доош чансаатай шатарчдын ангилалд Г.Даваахүү дэд байр тус тус эзэлжээ.


Ташрамд сонирхуулахад, Монголын өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс хамгийн сүүлд энэ сарын 1-нд Лос-Анжелес хотноо болсон олон улсын шатрын “Лос-Анжелес Опен” тэмцээнд тэргүүлжээ. Эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул энэ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол дундах дүү Д.Мөнхзул өндөр чансаатай шатарчдын ангилалд амжилттай оролцжээ. Харин тэдний аав МШХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү тус тэмцээний сонирхогчдын ангилалд хоёрдугаар байрт шалгарсан байна. 

Холбоотой мэдээ