Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 10, 11-нд цас орж шуурна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-08 10:18:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас 2019 оны 11 дүгээр сарын 09-13-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ ирүүллээ.

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 10, 11-нд ихэнх сумын нутгаар, 12-ны шөнө зарим сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10, 11-нд салхины хурд секундэд 8-13 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 10-наас бүх сумын нутгаар хүйтэрч шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ