УИХ-ын Тамгын газрын удирдлагууд "Монголын үндэсний фронт"-ын төлөөлөгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-08 16:41:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын удирдлагууд Д.Сүхбаатарын талбайд жагсаал өрнүүлж буй "Монголын үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 


Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар байлцав. 



Тус хөдөлгөөнийхөн УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ-ыг тараах шаардлагыг хүргүүлж байгаагаа гардуулан өгсөн бөгөөд УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар хууль журмын дагуу шаардлагын хариуг уламжлахаа мэдэгдэв. Тэрбээр, "Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлыг шийдэж энэ сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байгаа"-г тайлбарлалаа.

Холбоотой мэдээ