Хугацаа дууссан, хаяг, шошгоны зөрчилтэй цайнуудыг хураан авчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-08 22:01:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвд борлуулж байгаа цайны идээнд өчигдөр хяналт шалгалт хийжээ.

Улмаар хаяг, шошгоны зөрчилтэй Сартагтайн цай, Шар тостой гүрж ногоон цай, Хөсөг цай зэрэг гурван нэр төрлийн 72 цайг дотоод хяналтаар буцаан татан авалт хийсэн байна.

Мөн хадгалах хугацаа дууссан Найман гишүүн төгөлдөр, Дугуй булант, Мөнгөн аяга, Пакеттай цай, Сутай цай зэрэг нэр төрлийн нийт 260 ширхэг цайг хураан авчээ.

Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах болон зарж борлуулахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаанд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулав. 



Холбоотой мэдээ