Түүхий нүүрс түлэх үедээ угаарын хийд хорджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-09 21:46:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3-р хэсэгт оршин суугч хоёр иргэн ахуйн нөхцөлд түүхий нүүрс түлэх үедээ угаарын хийнд хордсон байна.

Дээрх асуудлын мөрөөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан баг үзлэг шалгалт хийжээ. Хордсон иргэдэд Дулаанхаан тосгоны эрүүл мэндийн төвд анхан шатны тусламжийг үзүүлэн, Дарханул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Эл үйл явдлын талаар хяналт шалгалт үргэлжилж байгаа гэнэ. Иймээс хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг угаарын хийн аюулаас сэргийлж, зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг зайлшгүй шалгаж, түлшээ зөв хэрэглэхийг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ