Тэжээлийн ургамлыг тариалснаас гурав дахин их талбайгаас хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-10 15:19:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намар малын тэжээлийн ургамлыг төлөвлөсөн хэмжээнээс гурав дахин илүү талбайгаас хураасан байна.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр 5,6 мянган тонн тэжээлийн ургамал авч нөөцөлжээ. Аймгийн хэмжээгээр нийтдээ 1113,0 га талбайгаас ургац хураахаар төлөвлөж байсан ч 3044,0 га талбайгаас тэжээл бэлтгэсэн аж. Энэ нь үр тарианы ургац алдаж, малын тэжээл бэлтгэх болсонтой холбоотой гэж аймгийн Хүнс, хөдөө хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Цаг агаарын тааламжгүй нөхцөл, мөндөрт цохиулсан зэрэг шалтгаанаар Рашаант, Сэлэнгэ суманд 449-959 га талбайн үр тариа ургац алдсан байна.

Холбоотой мэдээ