Баян-Өлгий аймагт энэ өвөл 2,2 сая мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-11 15:26:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2019-2020 оны өвөл 2 сая 216 мянган толгой мал өвөлжинө гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ.

Дээрх тоонд иргэдийн хүнсэндээ хэрэглэх 625 мянган толгой, зах зээлд нийлүүлэх 638 мянган толгой малыг оролцуулаагүй байна. 

Тухайн онд Цэнгэл суманд хамгийн олон буюу 293 мянга, Ногооннуурт 235 мянга, Улаанхус, Дэлүүн сумын нутагт тус бүр 231 мянга, бусад суманд 120-176 мянган толгой мал өвөлжинө.

Харин Булган, Баяннуур, Дэлүүн, Ногооннуур, Толбо сумын 93 мянган толгой мал хөрш зэргэлдээ Увс аймгийн Бөхмөрөн, Ховд,  Өмнөговь сум, Ховд аймгийн Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Дуут сумын нутаг дэвсгэрт, 56 мянган толгой мал хилийн зурваст, 116 мянган толгой мал тусгай хамгаалалттай газарт өвөлжиж байгаа ажээ.   

Холбоотой мэдээ