ЕХ эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-11 12:49:48

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд 1.1 хувиар, 2020, 2021 онд 1.2 хувиар өснө хэмээн Европын комисс урьдчилан таамаглажээ.


Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн долдугаар сарынxтай харьцуулахад 2019 оны үзүүлэлт 0.1 хувиар, 2020 оны үзүүлэлт 0.2 хувиар тус тус буурсан байна. Өнгөрсөн онд евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.8 хувьд хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жил байгаагүй сул үзүүлэлт болж байсан юм.


Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан евро бүсийн автомашин үйлдвэрлэлийн салбарт ихээхэн нөлөөлж байгаа ажээ. Үүний зэрэгцээ Их Британи ЕХ-ноос гарахаар төлөвлөж байгаа хийгээд тус холбооны АНУ-тай хийх худалдааны хэлэлцээ зэрэг нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ