Б.Батдорж, Б. Алгирмаа нар шилдэг үлгэрч эцэг эх болов

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-13 12:00:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Залуучуудын хөгжлийн төв хамтран гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэх, эцэг эхчүүд хүүхэд багачууддаа цаг гарган хамтран харилцан ярилцдаг байх зорилтын хүрээнд орой бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байхыг уриалсан фото зургийн уралдааныг залуу гэр бүлүүдийн дунд зохион байгуулав.

Уралдаанд 47 гэр бүл оролцсоноос 10 шилдэг зургийг шалгаруулан шагнаж урамшуулав. Тэргүүн байрт Б.Батдорж, Б. Алгирмаа нарын гэр бүл шалгарч гэрийн номын сангаар шагнуулсан бөгөөд цаашид үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаанд сургах, өв соёлоо дээдлэхийг  залуус  уриалж байлаа. Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлэн, тэднийг эр зоригтой, зөв хүсэл тэмүүлэлтэй болгодог байжээ. Үлгэр сонсох нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, тэдний хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг ажээ. 

Холбоотой мэдээ