Ажиллах хүчний хомсдлыг зохицуулахад роботуудыг ашиглана

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-11-12 13:43:47

ТОКИО. /Japan Times/. Японд ажиллах хүчний хомсдлыг зохицуулах чиглэлд роботуудын хэрэглээг нэмэгдүүлэх  зорилго бүхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг тус улсын Аж үйлдвэрийн яам, 20 гаруй их сургууль, компани хамтран байгуулжээ.


Японы зарим компани роботуудыг хэдийн ашиглаж эхэлсний дунд Toyota Motor, Aeon, Kewpie, Mitsubishi Estate зэрэг компани багтаж байна. Японы жижиглэн худалдаа, зоогийн газар зэрэг бизнесийн олон салбарт ажиллах хүчний хомсдол бий болсон хэдий ч роботын хэрэглээг аажмаар нэвтрүүлж байгаа аж.


Ажлын хэсэг ирэх оны гуравдугаар сард жижиглэн худалдаа, зоогийн газар, хоол үйлдвэрлэлийн салбарыг хамарсан роботуудын хэрэглээний төлөвлөгөөг танилцуулах ажээ. 

Холбоотой мэдээ