Энэ онд “Алтайн малчин” хөтөлбөрт 45 өрх хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-12 22:21:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Орон нутагт залуу малчдыг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, тэдний бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор Говь-Алтай аймгийн ИТХ-аас баталсан “Алтайн малчин” хөтөлбөрт энэ онд 45 өрх хамрагдлаа. 

Хөтөлбөрт 2019 онд нэг сумаас 2-3 өрхийг хамруулж тус аймгийн хэмжээнд нийт 200 сая төгрөгөөр малжуулах ажлыг зохион байгууллаа хэмээн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас танилцууллаа. 

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь 2018 оноос эхлэн хөтөлбөрт хамрагдсан нийт өрхийн мал маллах арга ухааныг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор улс, аймгийн хошой аварга малчдын арга туршлагаас суралцуулах сургалт зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил 16 малчин өрхийг Өвөрмонголын Шилийн гол аймагт Сүү цагаан идээ боловсруулах сургалтад хамруулж байгаа ажээ.


Холбоотой мэдээ