Жанин Аньес өөрийгөө Боливийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-13 09:52:48

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа огцорсны дараа тус улсын Сенатын танхимын хоёрдугаар дэд дарга Жанин Аньес өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ.


 "Үндсэн хуульд заасны дагуу би хариуцлагыг даруй гартаа авна. Эрх мэдэлтнүүдээс хараат бус байх энэхүү сонгуулийн үр дүн ард түмний хүсэл зоригийг илэрхийлээсэй гэж би хүсэж байна” хэмээн Ж.Аньес ярьжээ. Түүнчлэн тэрбээр сонгуулийг аль болох хурдан явуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.


Боливийн Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцрох тухайгаа Эво Моралес энэ сарын 10-нд мэдэгдэж, үүссэн нөхцөл байдлыг төрийн эргэлт хэмээн нэрлэсэн юм. Цэргийнхэн, сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлүүд өмнө нь түүнийг огцрохыг шаардсан юм. Үүний дараа Боливийн Дэд Ерөнхийлөгч Альваро Гарсиа Линера мөн огцрох тухайгаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ