Эво Моралес Мехико хотын хүндэт зочин болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-14 12:00:39

МЕХИКО. /TASS/. Мексик улсад улс төрийн орогнол авсан Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралесыг Мехико хотын хүндэт зочноор хүлээн зөвшөөрчээ. Ийм шийдвэрийг Клаудиа Шейнбаум тэргүүтэй хотын захиргаа гаргасан байна.


"Түүх бид бүгдийг шүүдэг. Эво Моралес бол хүндэт зочин” гэж Мехико хотын дарга “Twitter” хуудсандаа бичжээ.


Боливийн улстөрч Мексикийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоцоор мягмар гарагт тус улсад очсон байна. Тэрбээр "амь насыг нь аварсанд" Мексикийн эрх баригчдад талархлаа илэрхийлээд, тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадорад амжилт хүсжээ.


Холбоотой мэдээ