“People” сэтгүүл хамгийн дур булаам эрэгтэйг тодруулжээ

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2019-11-14 15:18:40

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Жон Леженд “People” сэтгүүлийн хамгийн дур булаам эрэгтэйгээр тодорчээ.


Өнгөрсөн жилийн хамгийн дур булаам эрэгтэйгээр Их Британийн кино, телевизийн жүжигчин Идрис Эльба тодорч байв.


Жон Леженд “Грэмми” наадмын шагналыг 10 удаа хүртжээ. Түүний хамгийн алдартай дуунууд нь "All of Me", "Love Me Now", "Start a Fire", "One Woman Man" болон "Preach" юм. Тэрбээр  2015 онд Сельма киноны «Glory» дуугаараа Алтан бөмбөрцөг болон “Оскар”-ын киноны шилдэг дуу шагналыг хүртсэн билээ.


 


Холбоотой мэдээ