Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг Ховд аймгийн Манхан сумаас эхлэв.
Монгол Улсын
Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний хөтөлбөрүүд болон ЭМЯ-ны бодлого шийдвэрийг
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн идэвх оролцоо, эрүүл мэндийн
үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт анх удаа Халдварт
болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, оношилгоог цогц хэлбэрээр зохион
байгуулж эхэллээ.
Энэ хүрээнд “Халдварт
болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгоо”-ны нээлтийн үйл
ажиллагааг 11 дүгээр сарын 14-ний өдөр Манхан суманд зохион байгуулсан юм.
Тус үйл ажиллагааг ЭМЯ,
Ховд аймгийн ЭМГ, Манхан сумын ЗДТГ, сумын ЭМТ зэрэг байгууллага хамтран зохион
байгуулсан.
Үүнд Ховд аймгийн 17 сумын эрүүл мэндийн салбар
байгууллагын удирдлага, холбогдох эмч мэргэжилтэн, сумдын Засаг дарга, Сэлэнгэ,
Говь-Алтай аймгийн ажлын хэсэг, орон нутгийн иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцлоо.
“Халдварт ба халдварт бус өвчнийг эрт илрүүлэх
цогц үзлэг оношлогоо”-ны үндсэн үйл ажиллагаа Манхан суманд хоёр өдрийн хугацаанд үргэлжилнэ.
Энэ үеэр Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, сум, өрхийн эрүүл
мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг
ажиллаж байна.
Манхан сум 4000
гаруй хүн амтай. Энэ удаа иргэдийн 70-80 хувийг халдварт ба халдварт бус өвчнийг эрт илрүүлэх
цогц үзлэг,
оношилгоонд хамруулах зорилт дэвшүүлсэн гэж албаныхан хэллээ.
Энэ үйл ажиллагаа нь анхан
шатны эмчийн үзлэг, биеийн хэмжилт, гэр сувилгаа, эрүүл мэндийн сурталчилгаа,
зөвлөгөө зэрэг хэд хэдэн чиглэлийн дагуу өрнөж буй. Мөн эхо, рентген, эмэгтэйчүүд, нүд,
шүд, дотор, мэдрэл, мэс засал зэрэг 10 гаруй төрлийн нарийн мэргэжлийн
эмчийн үзлэг, оношилгоо
хийж байгаагаараа онцлогтой.
Энэ нь хөдөөгийн иргэдийн аймгийн төв, нийслэл
хотыг зорин эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх хөрөнгө санхүү, цаг хугацааг
хэмнэсэн үр дүнтэй ажил болж байна хэмээн иргэд ярив.
Цаашид “Халдварт болон
халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны үйл ажиллагааг бүх
суманд
үе
шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс орон нутгийн иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд
идэвхтэй хамрагдаж хэвшихийг зохион байгуулагчид уриалж байлаа.