ӨМӨЗО-ы хоёр иргэнээс хар тахлын халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-11-15 11:19:49

БЭЭЖИН. /Xinhua/. Хар тахлын халдвар авсан ӨМӨЗО-ы хоёр иргэнийг Бээжин хотын эмнэлэгт эмчилж байна гэж БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Эрүүл мэндийн комиссын удирдлагууд пүрэв гарагт мэдээлжээ.


“Нэг өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бол нөгөө хүний биеийн байдал тун хүнд байгаа хэдий ч доройтсон шинж тэмдэг илрээгүй” гэж Эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурджээ. ӨМӨЗО-ы хойд нутгийн хоёр иргэнээс хар тахлын халдвар илэрсэн талаар тус комисс мягмар гарагт мэдээлсэн байна.


Халдвар авсан хоёр хүнийг Өвөр Монголын орон нутгийн түргэн тусламжаас Бээжин хотын Чаоян дүүргийн анагаахын хүрээлэн рүү илгээжээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдтэй ойр дотно холбоотой байсан хүмүүсийг тусгаарлаж, биеийн байдлыг нь ажиглаж байгаа бөгөөд тэднээс халуурах болон өөр бусад шинж тэмдэг илрээгүй байгаа аж. 

Холбоотой мэдээ