Албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-15 14:23:50

Ховд /МОНЦАМЭ/. “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг, спортын наадам-2019” үйл ажиллагааг 11 дүгээр сарын 15-16-ны өдөр Ховд аймагт анх удаа зохион байгуулж байна. 

Тус үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, "Тогтвортой амьжиргаа-3" төсөл хамтран ажиллаж буй.

Энэхүү үйл ажиллагаа өдгөө аймаг, сумдын ИТХ, түүний ажлын алба, ЗДТГ-ын нийт ажилтнуудыг чадваржуулах сургалтаар эхэллээ.

Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ болон 17 сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцож байна.

Энэхүү сургалт нь төрийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тайлагнах, сурталчлан таниулах, улмаар ажилтнуудын харилцан туршлага солилцох боломжийг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой юм.

Сургалтын үеэр "Тогтвортой амьжиргаа-3" төслийн зүгээс ОНХС-гийн үйл ажиллагааг зохион байгуулдаг бүх шатны албан хаагчдад зориулан иргэдийн оролцоог хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийг эрэмбэлэх талаар бодит жишээ, аргачлалыг танилцуулж, сумдын сайн туршлагыг түгээн дэлгэрүүллээ.  

Энэ удаагийн орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын нэгдсэн сургалтын үйл ажиллагаа нь урлаг-спортын нөхөрсөг тэмцээнээр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ