Төрийн албаны ерөнхий шалгалтад орох иргэдэд мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-16 11:33:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Тѳрийн албаны ерѳнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдэд Тѳрийн албаны салбар зѳвлѳлийн дарга Х.Ган-Очир шалгалтын талаар мэдээлэл зааварчилга өгөх сургалтыг хийв.

Шалгалт энэ сарын 16-нд улс орон даяар 9 цагаас эхлэх бөгөөд тус аймгаас 420 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн иргэд өөрийн эрхээр нэвтрэн “баталгаажилтын хуудас” дээр даран орж уг хуудсыг хэвлэж, шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ цагаасаа хоцрохгүй байхыг анхааруулж байлаа. 

Холбоотой мэдээ