Энэ жил ойгоос 30 мянган м/3 мод бэлтгэнэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-17 22:42:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2020 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээ, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх талбайн хэмжээг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоолоо.

Өвөрхангай аймгийн ой бүхий Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Уянга, Зүүнбаян-Улаан сумын нутаг дэвсгэрийн 300 га талбайгаас 30 мянган м3 мод бэлтгэх юм. Үүний 5000 м3 нь хэрэглээний, 25000 м3 нь түлээний мод байх аж. Ойгоос мод бэлтгэж ашигласны төлбөр 120-130 сая төгрөг жилд хуримтлагддаг бөгөөд орлогыг тухайн сумын төсөвт төвлөрүүлнэ.

“Иргэдийн хувьд ойгоос мод бэлтгэн ашиглах идэвх харьцангүй сайн байдаг. Энэ жил барилга байгууламж, хаус хороолол олноор баригдсаны улмаас модны эрэлт хэрэгцээ их байгаа” хэмээн аймгийн БОАЖГ-ын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг хэллээ.

Ташрамд дурдахад, Өвөрхангай аймагт нэг портер түлээ 450 мянга, нэг шуудай мод 3500-4000 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ