Эво Моралес сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-18 12:44:25

МЕХИКО. /CNN/. Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес эх орондоо эргэн очих хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, огцрох хүсэлтээ батлагдсан тохиолдолд энх тайван, тогтвортой байдлын төлөө дараагийн сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгджээ.


14 орчим жилийн турш засгийн эрхийг барьсан Э.Моралесыг өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үеэр хууль бус үйлдлүүд гаргасан хэмээн буруутгасантай холбогдуулан тэрбээр энэ сарын сарын 10-нд огцорч буйгаа мэдэгдэж, улс төрийн орогнол хүсэн Мексикт очсон юм.


Өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд явуулсан сонгуулийн дараа боливичууд болон сөрөг хүчнийхэн саналын тоог гуйвуулсан хэмээн Сонгуулийн хорооны удирдагуудыг буруутгажээ. Э.Моралес уг мэдээллийг үгүйсгэж, өөрийгөө сонгуульд ялсан гэж зарласан боловч сүүлд огцорч буйгаа мэдэгдсэн байна.


“Би цаашид Боливид болох сонгуулиудад өрсөлдөхгүй. Энх тайвны төлөө, Боливийн төлөө би ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй” гэж Э.Моралес “CNN” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Холбоотой мэдээ