Тамхины ишээ гудамжинд хаявал 200 ам.доллароор торгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-19 11:54:55

БРЮССЕЛЬ. /TASS/. Брюссель хотын эрх баригчид тамхины ишээ гудамжинд хаявал 200 ам.доллароор торгох шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэр ирэх оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх аж.


Хотын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, одоогоор Брюссель хотод тамхины иш хаях зориулалттай хогийн сав байршуулах ажил идэвхтэй өрнөж байгаа аж. Оны сүүлч гэхэд олон нийтийн газар, трамвай, автобусны буудлын ойролцоо ийм зориулалттай 100 орчим хогийн савыг байрлуулж дуусах юм байна.


Бельги улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглодог хууль үйлчилдэг бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд торгуулийн дээд хэмжээг 5 мянган хүртэлх ам.доллароор тогтоожээ. Гэсэн хэдий ч олон нийтийн газар тамхи татахыг хориглох тухай хууль Бельгийн шөнийн цэнгээний таван газар тутмын нэгд зөрчигдөж байгааг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ. 

Холбоотой мэдээ