Сидней хот утаанд бүрхэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-19 13:08:32

КАНБЕРРА. /AP/. Австралид дэгдэж буй ойн түймрүүдийн улмаас тус улсын хамгийн том хот болох Сидней өтгөн утаанд бүрхэгдсэн байна.


"Даваа гарагийн шөнө хүчтэй салхилсны улмаас түймрийн утаа Сидней хотод тархаж, тус хотын агаарын чанар “аюултай” түвшинд хүрсэн" гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.


Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд нутгаар өнгөрсөн 10 дугаар сараас хойш ойн түймэр дэгдэж байгаа бөгөөд тус мужийн нийслэл Сидней хотод 5 сая орчим хүн амьдардаг ажээ. Олон долоо хоногийн турш үргэлжилж буй түймрийн улмаас 6 хүн амиа алдсан байна.


Өнөөдөр Сидней хотын зарим хэсгийн агаарын чанар хэвийн түвшнээс найм дахин мууджээ. Эрүүл мэндийн газрын удирдлагууд гэртээ байж, биеийн хүчний хөдөлмөр хийхгүй байхыг хотын оршин суугчдад зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ