“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-19 13:59:43

ВАШИНГТОН. /CNet/. Warner Bros.” компанийн уран бүтээл “Joker” уран сайхны кино дэлхий дахинаас 1 тэрбум ам.долларын орлого олсон анхны “R-rated” /17-гоос доош насны хүүхдүүд асран хамгаалагчийн хамтаар үздэг/ киногоор тодорчээ.


DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн “Joker” киног Тодд Филлипс найруулж, Хоакин Феникс гол дүрийг бүтээжээ. “Joker” энэ долоо хоногийн шилдэг кинонуудын жагсаалтад долдугаар байрт бичигдсэн бол “Ford v Ferrari” кино 31 сая ам.долларын орлого олсноор уг жагсаалтыг тэргүүлсэн байна.


Олон жилийн өмнөхтэй харьцуулахад кинонуудын орлого 1 тэрбум ам.доллар давахад тийм ч хэцүү байхаа больсон хэдий ч “Joker” уг амжилтыг тогтоосон анхны “R-rated” кино болжээ.


Энэ онд “Aquaman, Toy Story 4, The Lion King, Captain Marvel, “Avengers: Endgame, Aladdin”, “Spider-Man: Far From Home” зэрэг кино 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний орлого олжээ. “Aquaman” 2018 оны сүүлээр нээлтээ хийсэн боловч орлогын хэмжээ нь 2019 оны эхээр 1 тэрбум ам.долларт хүрчээ. 

Холбоотой мэдээ