Эрдэнэзуу хийдийг сэргээн засварлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-19 17:54:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн үйлчилгээг сайжруулах, үзмэрийг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж дууссан талаар БОАЖЯ-наас мэдээлэв.


Нийт 100 сая төгрөгийн өртөгтэй төслийн хүрээнд, Эрдэнэзуу хийдийн 108 суварга, 100 хэрмийн дэлийг шохойдож өнгийг сэргээжээ. Мөн Эрдэнэзуу хийдийн Гол гурван зуу сүм болон 108 суварга, 100 хэрмийг лед гэрлээр гэрэлтүүлж, гадна тохижилтыг сайжруулсан байна. Ингэснээр жил ирэх тусам нэмэгдэж буй Эрдэнэзуу хийдийг зорих жуулчдыг ая тухтай аялах боломжоор хангах боломж бүрдэж байна хэмээн салбарын яам үзэж байна.


1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсөн байна. Энэ дагуу 1585 онд хуучин сүмийг сэргээн босгосон нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ.

Холбоотой мэдээ