БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-20 09:07:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.

Өмнөх уулзалтаас 20 жилийн дараа зохион байгуулж буй Соёлын сайд нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд оролцож, соёл, соёлын өв, бүтээлч үйлдвэрлэл, нийгэмд үзүүлэх соёлын нөлөөллийн талаар хэлэлцүүлэг хийлээ.

Сайд Ё.Баатарбилэг Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож буй Андорра, Армени, Катар зэрэг улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулах Олон улсын залуучуудын ногоон наадмын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав.


Холбоотой мэдээ