Он гарсаар Говь-Алтай аймагт 1144 эх амаржсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-20 17:14:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 1144 эх амаржин 1158 хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 64 тохиолдлоор өссөн байна. 

Нийт төрөлтийн 92.7 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн бөгөөд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 616 эх хөдөө сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 56 тохиолдлоор нэмэгдсэн нь тус эмнэлэгт төрсөн эхийн 58.1 хувийг эзэлж байгаа ажээ. Мөн жирэмсний хяналтад шинээр 1050 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 89.0 хувь нь эхний 3 сартайд, 10.8 хувь нь  4-6 сартайд, 0.2 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд хяналтад орсон байна. Харин эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Сонирхуулахад амьд төрсөн хүүхдийн 7.9 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ. Түүнчлэн энэ оны эхний 10 сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 1158 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 68 хүүхдээр буюу 6.2 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 617 буюу 53.3 хувь нь хүү, 541 буюу 46.7 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 6.2 хувь нь дутуу төрсөн байна хэмээн тус аймгийн ЭМГ-ын мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Майнбаяр онцлон танилцууллаа.


Холбоотой мэдээ