Хакүхо М.Даваажаргал 10, Асанояма 9 даваатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-20 17:05:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 11 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Рюүдэнг хаяж 10 даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна.


Энэ өдрийн барилдаанд Асанояма, Такарафүжиг давснаар Их аваргын араас 2 унаа, 8 даваатай ганцаараа нэхэж байна. Харин 7 даваатай байсан Озэки Такакейшо, өнөөдөр Аойямаг давснаар 8 даваа 3 унаатай болов. Тэрбээр Озэки цол авснаас хойш анх удаагаа 50 хувийн амжилтаа хийж буй нь энэ юм.


Митакэүми, Эндод унаснаар Озэки цол хүртэх боломжоос бүр алсран холдлоо. Тэдний унаа, даваа адилхан 6-5 болов. Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр өрсөлдөгчөө хаяснаар 6 даваатай болж байна.

Холбоотой мэдээ