Барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-20 17:17:37
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Франк Райсберманыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Улаанбаатар хотын төвийн хэсгийн барилга, байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах, тэдгээрийг “ногоон-эко” болгох чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.


Мөн талууд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын манай улстай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн цар хүрээг өргөтгөх, тодруулбал, “Ногоон-эко” амьдралын хэв маяг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах, агаарын бохирдол түүнээс иргэд өөрсдийгөө хамгаалах, ус, эрчим хүчээ хэмнэх, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг энгийн ойлголтыг олон нийтэд түгээн сурталчлах, ногоон эдийн засгийг дэмжих асуудлаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ