Хөвсгөл аймгийн шүүх 1086 хэргийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-20 22:26:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ онд 1370 нэхэмжлэл хэрэг хүлээн авч үүнээс 1086 хэргийг шийдвэрлээд байна.

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг Бүрэнтогтох суманд зохион байгуулж иргэдэд шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалын ач холбогдол, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар сургалт, мэдээлэл өглөө. Мөн Түнэл, Чандмань-Өндөр, Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган суманд нүүдэллэн ажиллаж сумын удирдлага болон иргэдээс нэхэмжлэл хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг хүргэн, иргэдэд шуурхай үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ