Гурван байршилд агаар цэвэр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-21 09:36:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаар хамгийн их бохирдолтой буюу чанарын индекс 277 байна. Нийслэлийн ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 103-206 байгаа бол Баруун 4 зам, 1-р хороолол орчимд агаар хэвийн буюу чанарын индекс 63-64 байна. Харин Амгалан, Монгол газар, Мишээл экспо орчимд агаар цэвэр буюу чанарын индекс 27-49 байна.      


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ