Монгол Улс Дубай хотноо болох Дэлхийн экспод оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-22 09:59:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх оны аравдугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжлэх Дубайн Дэлхийн экспод Монгол Улс оролцох бэлтгэлийг хангах ажлын хэсэг АНЭУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан экспотой холбоотой мэдээлэл танилцуулах уулзалтад оролцлоо.


“Оюун санааг нэгтгэж, ирээдүйг бүтээе” сэдвийн дор зохион байгуулагдах энэхүү олон улсын үзэсгэлэнг 25 сая орчим хүн үзэж сонирхоно гэж АНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунейжи мэдээллээ.


Монгол Улс Дубайн экспод оролцоход өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд ГХ-ны сайд Д.Цогтбаатараар ахлуулан ажлын баг байгуулсан.Тус багт ГХЯ, МҮХАҮТ болон бусад холбогдох яам, байгууллагын бүрэлдэхүүн оролцож байгаа юм.



Холбоотой мэдээ