Түймэрт өртсөн коала баавгайг аврахад зориулж 750 мянга гаруй ам.долларыг хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-22 12:12:15

СИДНЕЙ. /TASS/. Австралийн зүүн хойд эрэгт дэгдсэн томоохон ойн түймэрт өртсөн зэрлэг амьтдыг аврахад зориулж олон нийт 1 сая гаруй австрали доллар буюу 751.7 мянган ам.долларыг хандивлажээ. 


“Эхлээд эмнэлгүүд амьтдад зориулсан ундны устай автомат станц худалдан авах зорилгоор мөнгө цуглуулж байсан хэдий ч хандивын хэмжээ итгэмээргүй өндөр хэмжээнд хүрсэн байсан. Үүнтэй холбоотойгоор бид зэрлэг коала баавгайн тоог сэргээх хөтөлбөр явуулах төслөө өргөжүүлэх шийдвэр гаргасан” хэмээн хандивын цахим хуудаст мэдээлжээ.   


Хандивын аяныг зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар, ойн түймэр гарах үеэр 30 гаруй амьтныг эмнэлэгт хүргэсэн байна. Урьдчилан тооцоолсноор, Шинэ Өмнөд Вэльс мужид гэхэд л 400 орчим амьтан ойн түймрийн үеэр амь үрэгджээ. 

Холбоотой мэдээ