“Joker” киноны үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-22 12:40:04

НЬЮ-ЙОРК. /The Hollywood Reporter/. Америкийн жүжигчин Хоакин Феникс гол дүрийг нь бүтээдэг “Warner Bros.” компанийн уран бүтээл “Joker” уран сайхны киноны үргэлжлэлийг гаргахаар төлөвлөж байна.


The Hollywood Reporter” сонины мэдээлснээр, одоогоор найруулагч Тодд Филлипс “Joker” уран сайхны кинонд үргэлжлэх зохиомжийг найруулагч Скотт Сильверын хамтаар бичиж байгаа аж. Киноны дүрд жүжигчин Хоакин Феникс дахин тоглоно хэмээн тус сонин мэдээлжээ.   


“Joker” уран сайхны кино нь дэлхий дахинаас 1 тэрбум ам.долларын орлого олсон анхны “R-rated” /17-гоос доош насны хүүхдүүд асран хамгаалагчийн хамтаар үздэг/ киногоор тодорсон юм.

Холбоотой мэдээ