Оросын С-400 системээс татгалзахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-22 13:19:01

ВАШИНГТОН. /Reuters/. Оросын С-400 зенитийн пуужингийн системээс татгалзахгүй бол Турк улс АНУ-ын хориг арга хэмжээний аюултай тулгарч болзошгүй хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.


"АНУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай яриа хэлэлцээндээ эргэн орох боломж Туркт бий. Ингэхийн тулд яриа хэлэлцээндээ эргэн орох юмуу С-400 системээс татгалзах шаардлагатай гэдгийг тэд мэдэж байгаа” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч цохон тэмдэглэжээ. Ийнхүү тэрбээр АНУ-ын эрх баригчдын байр суурийг давтан мэдэгдсэн байна. 


Эрх баригчид Оросын системээс татгалзаж магадгүй байгаа тухай Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Ерөнхийлөгч Дональд Трампт энэ сарын 19-нд мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ