Турк “С-400” системээ удахгүй идэвхжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Anadolu/. ОХУ-аас худадалдаж авсан “С-400” пуужингийн системийн сургалтыг дууссаны дараа системийг идэвхжүүлнэ гэж Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар пүрэв гарагт мэдэгджээ.
"Пуужингийн довтолгооноос хамгаалах “С-400” системийн техник хангамжийн сургалт үргэлжилж байна. Сургалт дууссаны дараа системийг идэвхжүүлж, ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн" гэж тэрбээр Туркийн парламентын Төлөвлөлт, төсвийн байнгын хорооны гишүүдэд мэдэгджээ.
ОХУ-аас пуужингийн систем худалдаж авсантай холбогдуулан АНУ Туркийг тавдугаар үеийн “F-35” сөнөөгч онгоцны хөтөлбөрөөсөө хассан билээ.