Зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-23 19:09:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Ус судлалын өртөөнөөс ард иргэдийг зам дөтлөх зорилгоор мөсөн дэээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоос доош мөсөн захтай, Эрдэнэбулган сум орчмоор битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 18 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 2-5 см ахиу байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бэлтэс, Бүгсий, Идэр зэрэг голууд битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 12-29 см зузаан байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3-12 см бага байна.

Голуудын нийт уртын дагууд харилцан адилгүй зузаантай, зарим газраар битүүрээгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явах хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байв.

                                    

Холбоотой мэдээ