Хонконгийн тогтвортой байдалд аюул учруулж буй хүмүүсийг тэвчихгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-25 14:10:50

ТОКИО. /TASS/. Хонконгийн тогтвортой байдалд аюул учруулж байна гэж үзэж буй хүмүүсийг Хятадын удирдлага тэвчихгүй хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хонконгт болсон дүүргийн зөвлөлийн сонгуулийн дүнд сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө  мэдэгджээ.


“Хонконг бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг. Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг алдагдуулж байгаа хүмүүсийг бид тэвчихгүй” хэмээн Ван И мэдэгдсэнийг Японы “TBS” телевиз уламжилсан байна. 


“Хонконг бол маш чухал түнш, бид эдийн засгийн нягт харилцаа холбоотой байгаа. Нэг улс хоёр систем зарчмын хүрээнд чөлөөт, нээлттэй Хонконгийг цаашид хөгжүүлэх нь бидний хувьд чухал юм” хэмээн үзэж байгаагаа Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдсэн байна.


Өнгөрсөн ням гарагт болсон дүүргийн зөвлөлийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигчид үнэмлэхгүй ялалт байгуулжээ. Санал хураалтын урьдчилсан дүнгээр ардчиллыг дэмжигчид 452 суудлаас 396 суудал авсан байна. 

Холбоотой мэдээ