Балетын урлагаар дамжуулан хүүхэд, залууст гоо зүйн мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-25 15:43:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Балетын хөгжил сан (МБХС), Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо (НАМЭХ) хамтран балетын урлагаар дамжуулан хүүхэд, залууст бие бялдар гоо зүйн мэдлэг олгох, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичгийн хүрээнд балетын улсын болон олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах, багш уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, хүүхэд залуучууд гэр бүлд чиглэсэн ажил өрнүүлэх аж. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзүүлэх, балетаар хичээллүүлэхээр төлөвлөсөн байна.


Сонгодог урлаг хүн бүрт гоо зүй, бие бялдрын өв тэгш хөгжлийг олгодог. Тиймээс нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхдийн хөгжлийг зөв залуурдахад балетын урлаг томоохон нөлөө үзүүлж чадна хэмээн МБХС-гийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг онцолсон юм.

Холбоотой мэдээ