Ховд аймгийн хэмжээнд 600 гаруй хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.
Ховд аймгийн нийт
хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тэгвэл 2019 оны
байдлаар аймгийн хэмжээнд 600 гаруй хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч байна гэсэн тоон мэдээлэл бий.
Тэдгээрийн төлөөлөл
Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургууль, Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн
суралцагч нийт 240
гаруй сурагч энэхүү
ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.
Тэд төр улс, хууль
ёсыг эрхэмлэн дээдэлсэн, эрдэм боловсролтой, хүнлэг энэрэнгүй, журамт иргэн
байхаа
тунхаглаж,
нэгэн
зэрэг андгай өргөв. Мөн шилдэг 20 гаруй хүүхэд
иргэний үнэмлэхээ хүндэтгэлтэйгээр
гардан
авсан.
Энэ үеэр аймгийн удирдлага, холбогдох
байгууллагын төлөөлөл ёслолд оролцож 16 настнуудад баяр хүргэж, амжилт
хүслээ.
Монгол Улсын иргэний
андгай өргөх ёслолын үйл ажиллагаа нь хүүхэд, залуучуудад эх оронч
сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө
хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо
бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.
Тус ёслолын
үйл ажиллагааны хүрээнд
төрийн сүлд, туг далбааны бэлгэдэл, Ховд аймгийн онцлог, түүхийн талаар
холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.



