Аймгийн 2020 оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-25 21:32:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-д аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн төслийг хугацаанд нь өргөн барилаа. Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг дарга ирэх оны төсвийн төслийг 11дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлдэг юм.

- Улсын төсөв батлагдсанаас хойш нэлээдгүй цаг хугацааг зарцуулж, Сангийн яамнаас өгсөн зөвлөмж чиглэл, төсвийн бодлогын зарчмын хүрээнд боловсруулаад аймгийн ИТХ-д өргөн мэдүүллээ. 2020 оны төсвийн төслийн онцлог бол төсвийн зарлагын өөрчлөлт, шинэчлэлтийг үргэлжлүүлэх, үр ашигтай төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, хэмнэлтийн горимыг баримтлах чиглэл барьж байгаа. 2020 он сонгуулийн жил учир төсөвтэй холбоотой журам зааврын хүрээнд боловсрууллаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт ярилаа.

Төсвийн төслийг өргөн мэдүүлэхэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мэндсайхан, Д.Зоосүрэн, Б.Оюунбат, Ч.Оюун, Б.Батцогоо нар болон аймгийн ИТХ, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд байлцлаа. 

Холбоотой мэдээ