Сэтгэцийн тасаг хүүхдийн тусгай өрөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-25 21:41:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар “Гүүд нэйборс” Олон улсын ТББ-ын Мангирт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт хүүхэд хүлээн авч эмчлэх, зориулалтын өрөөг орон нутагт анх удаа тохижууллаа. Энэхүү ажил нь 2019 оныг Дарханчууд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хийсэн аж.

Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал бол дэлгэцийн донтолт, хүүхдийн сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, насны онцлог, хүүхдийн ганцаардал, мансуурах, тоглоомд донтох, стресст өртөх зэрэг сэтгэцийн эмгэг болж буй талаар Сэтгэцийн тасгийн эрхлэгч Д.Өлзийхишиг нээлтийн үеэр онцолж байлаа. Тиймээс энэхүү өрөөг олон улсын байгууллагатай хамтран тохижуулж ашиглалтад оруулжээ
Зөвлөгөө тусламж хүссэн үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхэд, өсвөр үеийнхнийг У
лаанбаатар хот руу шилжүүлэхэд орны хүрэлцээ, цаг хугацаа, өрхийн эдийн засаг зэрэг олон асуудал тулгардаг байсан бол өнөөдрөөс тулгамдсан асуудал ард үлдэж байна гэж олон улсын байгууллага болон төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд үзэж байна. 

Холбоотой мэдээ