Австрали улсад хүмүүнлэгийн тусламж олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Австрали улсад 45 мянган ам.доллартай тэнцэх хүмүүнлэгийн тусламж олгох болжээ.
Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүн нас барж, их хэмжээний эд материалын хохирол учраад байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүмүүнлэгийн тусламж олгох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын 7000 гаруй иргэн Австралид амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг аж. Эдгээр иргэд 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж, Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан мөн хандивлах болсон байна.