ОХУ, Иран болон БНХАУ цэргийн хамтарсан сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-28 15:26:21

ТЕХРАН. /IRNA/. Иран улс ОХУ болон БНХАУ-тай хамтран тэнгисийн цэргийн сургууль хийнэ гэж тус улсын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ командлагч Хусейн Ханзади мэдэгджээ.


БНХАУ, ОХУ-ын ТЦХ болон Ираны өмнөд флотын хамтарсан сургуулийг Энэтхэгийн далайн хойд хэсэгт 12 дугаар сарын эцсээр хийнэ гэж Хусейн Ханзади лхагва гарагт Ираны Тэнгисийн цэргийн флотын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Ираны ТЦХ-ий командлагчийн хэлснээр, хамтарсан сургуулийн гол зорилго нь ТЦХ-үүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн гурван улсын ТЦХ-ий тусламжтайгаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах юм.


Холбоотой мэдээ