Нью-Йорк хотод Талархлын өдрийг тохиолдуулсан парад болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/.
Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн пүрэв
гарагт болдог Талархлын өдрийг тохиолдуулсан парад Нью-Йорк хотын
Манхэттен дүүргийн төвд болжээ.
1924
оноос хойш жил бүр зохион байгуулагддаг болсон энэхүү
парад 3 гаруй км замыг туулжээ. Амьтдын хэлбэр дүрс бүхий хийлсэн зарим бөмбөлгүүдийн өндөр нь 18 метрт хүрч байжээ.
АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольний шийдвэрээр 1863 онд анх Талархлын баярын өдрийг АНУ-н үндэсний баяраар зарлаж байжээ. Энэхүү баярыг 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэж байхаар болсонтой холбоотой тогтоолыг АНУ-ын Конгресс 1941 онд гаргаж байжээ. Гэсэн хэдий ч энэ уламжлал анх 1621 онд үүсэж байсан аж.